“ГАЛАН ГОЛ”-ООС АВРАГДСАН “ГАЙХАМШИГТ БАЙШИН”

Дэлхийд 3 years, 11 months өмнө

Канарын арлуудад галт уулын дэлбэрэлтээс үүссэн халуун лаавд өртөлгүй үлдсэн энэ байшинг хүмүүс “гайхамшигт байшин” хэмээн нэрлэж байна. Ла Палмад түрүү 7 хоногоос  эхлэн галт уулын дэлбэрэлтийн улмаас. 200 гаруй байшин нурж, 6000 орчим хүнийг тэндээс нүүлгэн шилжүүлээд байна.

Камбре Виежа галт уулын лаав өдөр ирэх бүр алгуур боловч улам урагшилсаар байгаа бөгөөд галт уулын дэлбэрэлт чухам хэзээ зогсохыг эрдэмтэд урьдчилан хэлж мэдэхгүй байна. Галт уулын лаав одоогоор зарим барилга байшин, сургууль, гадил жимсний тариаланг бүрхээд байгаа юм.

Галт уулын лаав далайд ойртох тусам хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлж байна. Учир нь галт уулын хайлмал далайд хүрвэл их хэмжээний хорт хий ялгарч  болзошгүй хэмээн орон нутгийн албаны хүмүүс үзэж байна.

Канарын арлуудын Засгийн газар галт уулын дэлбэрэлтийн улмаас  орон гэрээ алдсан хүмүүст зориулан орон сууцны хоёр барилга худалдаж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв