ЗЕЛЕНСКИЙ ДАЙН ДЭГДСЭНЭЭС ХОЙШ УКРАИНЫ 3000 ЦЭРЭГ АМЬ ҮРЭГДСЭН ГЭВ

Дэлхийд 3 years өмнө

Украины 3 мянга орчим цэрэг амиа алдсан тухай Зеленский мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ -ын тусгай цэргийн ажиллагааны үеэр Украины армийн хохирлын хэмжээ ойролцоогоор 2.5-3 мянган цэрэг алагдсан гэж мэдэгдэв.

Тэрээр энэ тухай CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ .

Түүний хэлснээр Украины 10 мянга орчим цэрэг шархадсан бөгөөд чухам хэчнээн нь амьд үлдэхийг хэлэхэд хэцүү байна гэжээ.

Үүний өмнөхөн Зеленский хаврын цэрэг татлагыг цуцалж, цэргийн алба хааж байсан хүмүүсийг халах хугацааг хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна