БЕЛАРУСЬТ ЭЛСЭН ЧИХРИЙН ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Дэлхийд 3 years, 4 months өмнө

Беларусь улсад элсэн чихрийн үнэ нэмэгджээ . "Амтат элс" гэгддэг элсэн чихрийн ийнхүү нэмэгдсэн тухай тус улсын Монополийн эсрэг зохицуулалт, худалдааны тэргүүн дэд сайд Иван Вежновец мэдэгдлээ гэж MIR 24 мэдээлэв.

Өнөөдөр элсэн чихэр 60 Беларусь копейк буюу Оросоос 15 рублийн илүү үнэтэй байна. Бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянадаг. Беларусь улс өмнө нь зарим бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт хийж байсан юм.

Одоо тус улсаас 1 кг-аас дээш хэмжээтэй гурил, үр тариа, элсэн чихэр, давс, гоймон зэргийг экспортлохыг хоригложээ.

Энэ хоригт ургамлын тос, лаазалсан бүтээгдэхүүнийг ч хамруулсан байна.

 

Эх сурвалж: MIR 24

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв