Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украинчуудад хандан улсынх нь аюулгүй байдал, батлан хамгаалах салбар бүхэлдээ Оросын дайралтыг сөрөн зогсож байгааг мэдэгдэв.
Тэрээр ард иргэддээ хандан айж сандрахгүй байхыг уриалаад "Бид ажиллаж байна. Арми ажиллаж байна, Украины аюулгүй байдал, батлан хамгаалах салбар бүхэлдээ ажиллаж байна. Би, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл, Украины Сайд нарын танхим та бүхэнтэй үргэлж холбоотой байх болно . Би удахгүй дахин холбогдох болно. Бүү сандар, бид хүчтэй, бид бүх зүйлд бэлэн, бид бүгдийг ялах болно" гэж хэлжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна