Их Британийн зэвсэгт хүчин Афганистанд үүрэг гүйцэтгэх явцдаа хэдэн зуун энгийн иргэний аминд хүрсэн хэрэг дуулиан тарьж байсан. Тэгвэл энгийн иргэдийн амийг хөнөөснийхөө хариуцлагын хүрээнд төлсөн нөхөн төлбөрийн хэмжээ анх удаа ил боллоо.
Тус улсын Батлан хамгаалах яам 2006-2014 оны хооронд 289 энгийн иргэний аминд хүрсэнийхээ төлөөсөнд 688,000 фунт стерлинг төлсөн байна. Энэ нь дунджаар амиа алдсан нэг хүний нөхөн төлбөрт 2,380 фунт стерлинг төлсөн гэсэн үг юм. Гэхдээ дайны ажиллагаанаас хохирсон нэг гэр бүл ердөө 104.17 фунт стерлинг нөхөн олговорт авсан тохиолдол гарсан нь тулаанаас болж илжиг нь үхсэний төлбөрт авсан мөнгөнөөс ч бага байжээ.
2014 он хүртэл Британийн армиас нэхэмжилсэн 7000 шахам нөхөн төлбөрийн нэхэмжлэлд зэвсэгт хүчирхийлэлтэй тэмцэх буяны байгууллага (AOAV) дүн шинжилгээ хийсэн байна. Дээрх бүртгэлээс үзэхэд Британий цэргүүдийн буруутай үйлдлээс болж амиа алдсан 289 энгийн иргэний 16 нь хүүхэд байжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна