Барилга хот байгуулалтын яамнаас Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц хуулийн төслийг боловсруулах ажлыг хийж байгаа юм. Дашрамд дурдахад Газрын тухай хууль нь 2002 оны 6 -р сарын 7-нд батлагдаж, 2003 оноос мөрдөгдөж байгаа билээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 7 бүлэг 64 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгын төслөөр 11 бүлэг 126 зүйлтэй болох юм байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна