Энэ жил МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ой тохиож байна. Тус тэнхим өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлаар суурь судалгааг эрхлэн явуулахын зэрэгцээ 1991 оноос хойш үндэсний хэмжээнд 1000 гаруй социологич, 500 гаруй нийгмийн ажилтан мэргэжилтнийг бакалавр, магистр, докторын зэргээр бэлтгэсэн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний томоохон нэгж юм.Өнөөдөр тус тэнхимийн 30 жилийн ойн хүрээнд : “Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд болно.
Одоогоор сэтгэгдэл алга байна