ДАНИ УЛС 2030 ОН ГЭХЭД ХҮЛЭМЖИЙН ХИЙН ХЭМЖЭЭГ 70 ХУВЬ БУУРУУЛНА

Дэлхийд 3 years, 11 months өмнө

Дани улс салхины эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс ч тус улсыг уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэх чиглэлээр олон улсад тэргүүлэгч хэмээн үздэг юм. Тус улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтаа 1990 онтой харьцуулахад 70% бууруулахаар төлөвлөж байна. Гэхдээ орон нутгийн эсэргүүцэл болон төрийн хүнд суртлаас шалтгаалан  салхи болон нарны эрчим хүчний станц байгуулах ажилд багагүй саад учирч байгаа аж. Энэ бүхнийг даван туулахгүйгээр 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтоо биелүүлэхэд хүндхэн болоод байна. WindDenmark лобби бүлгээс хийсэн  шинэ судалгаагаар ирээдүйд тус улсад салхи болон нарны эрчим хүчийг одоо байгаагаас 3-аас 4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ. 2030 он гэхэд 70-110 тераватт цаг (TWh) ногоон эрчим хүч шаардлагатай байгаа юм. WindDenmark -ийн гүйцэтгэх захирал Ян Хиллеберг "Салхин цахилгаан станц байгуулахад цаг хугацаа хэрэгтэй. Хэрэв салхин цахилгаан үүсгүүрийг 2030 оноос өмнө бэлэн болгох ёстой гэж үзэж байгаа бол ойрын 12 сарын дотор ногоон эрчим хүчний  төлөвлөгөөг боловсруулах ёстой" хэмээн мэдэгджээ. Дани улс 2030 он гэхэд агаарын бохирдлыг 1990 онтой харьцуулахад 54% -иар бууруулах зорилт тавин ажиллаж байна гэж Уур амьсгалын бие даасан зөвлөл мэдээлжээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв