2020 онд хэдийгээр COVID–ын улмаас хөл хорио тогтоож, үйлдвэрлэлийн хэмжээ багассан ч Европын Холбооны ихэнх оронд агаарын бохирдол төдийлөн буураагүй байна.Гэхдээ COVID-19-ийн хорио цөөнгүй бүс нутагт агаарын чанарыг сайжруулсан гэж Европын байгаль орчны агентлаг (EEA) мэдээлсэн байна.
Сүүлийн 10 жилд агаарын чанар харьцангуй сайжирсан ч Европын байгаль орчин болон хүн амын эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм.
Европын байгаль орчны агентлагын хяналтын станцуудын урьдчилсан мэдээллээр ЕХ-ны гишүүн 27 орны ихэнх нь 2020 онд агаарын бохирдлын хүлцэх хэмжээг давсан байна.
Агаарын бохирдлоос үүдэн уушигны хорт хавдар, зүрх судасны өвчлөл үүсдэг. Бохирдлын гол эх үүсвэр нь төв ба зүүн Европын бүс нутагт айл өрхийн гэрийн халаалтад ашигладаг хатуу түлшнээс үүдэлтэй нүүрсний тоосонцор байдаг байна.
ЕХ -ны 17 орон өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарал, озоны бохирдлоос сэргийлэх ЕХ -ны зорилтот түвшинг зөрчсөн ч COVID-19- өөс улбаатайгаар хөд хөдөлгөөн саарсан нь озоны цоорхой багасахад эерэг нөлөө үзүүлжээ.
Агаарын бохирдлоос үүдэлтэй эрт нас баралтыг бууруулахын тулд Европын Комисс ирэх 2022 онд Европын холбооны бохирдлын хязгаарлалтыг шинэчилж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргах зөвлөмжтэй уялдуулах болно гэжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна