ТҮГЖРЭЛ 2 ДАХИН БУУРЛАА

Чухал мэдээ 3 years, 11 months өмнө

Эрх баригчид хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр тун амжилттай ажиллаж байна. Тэд сүүлийн 2 жилд цар тахлаар шалтаглан үе үе хөл хорио хийж хотын түгжрэлийг бууруулж байсан бол сүүлийн удаад АИ-92 бензиний хомсдол үүсгэн түгжрэлийг 50 хувь бууруулаад байна.   Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Мөн АИ-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж өдөрт 1,328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж байна гэсэн тоо ч бий. Тэгвэл бид ажлаа хийж чаддаггүй  дарга нарынхаа ачаар ойрын өдрүүдэд түгжрэлээс ангижирч, тэд ч хэдэн өдөр түгжрэл бууруулсан хэмээн ам бардам хэлэх үгтэй болов бололтой.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв