Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд Мөрөн суманд шинэ цэвэрлэх байгууламж баригдлаа. Энэхүү цэвэрлэх байгууламж нь цэвэрлэсэн усаа хотын ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой дэвшилтэт технологитой юм байна. Ийнхүү анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслийг хэрэгжүүлж байгаа аж. Цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна. Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна