“Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна. Есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн тус аян 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хамрагдах учиртай. Одоогийн байдлаар хүүхдүүдийн 55 хувь, жирэмсэн эхчүүдийн 53 хувь нь вакцинд хамрагджээ. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насны хүүхдүүд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд 6-гаас доош насны цэцэрлэгт явдаггүй, гэртээ байгаа хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвд очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтын аян есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжлэх тул та яаравчлаарай. Томуугийн вакцин тариулснаар болзошгүй хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд нус гоожих, найтаах гэх мэт томуугийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илрэх магадлал өндөр бөгөөд дээрх шинж тэмдгүүд 2-оос 3 хоногтоо арилна гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна