Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлд галлагаа эхлэхээс өмнө 60 мянган тн сайжруулсан түлшний нөөц бэлтгэх зорилт тавьсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 52 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Эдгээр сайжруулсан шахмал түлшийг машин орж түлшээ ачиж, буулгах боломжтой, бороо, цасны чийг нэвтрэхгүй, агааржуулалт сайтай 20 гаруй агуулахад түрээсээр хадгалж байгаа юм. Түлшний борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК хариуцан ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 600 гаруй цэгт борлуулалт хийхээр төлөвлөжээ. 2019-2020 оны өвөл нийслэлд 75-90 мянган тонн түлшний нөөц бүрдүүлж өвлийг өнтэй давсан байна. Одоогоор 7 хоногт нэг өрхөд 6 шуудай шахмал түлш борлуулахаар тооцжээ. Дашрамд дурдахад нийслэлийн хэмжээнд нэг өдрийн түлшний хэрэглээ 3-4 мянган тонн байдаг байна. Айл өрхөөс гадна том хэмжээтэй байр талбай халаадаг үйлчилгээний байгууллага, дэлгүүр хоршоо, нийтийн байр, аж ахуйн нэгжүүд Таван толгой түлш компанитай тусгайлсан гэрээ байгуулвал нэмэлт түлш авах боломжтой аж.
Одоогоор сэтгэгдэл алга байна