20 ЦЭГТ ХАЛТИРГААНААС СЭРГИЙЛЭХ ХУЧИЛТ ХИЙНЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Өвлийн улиралд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангахад халтиргаанаас хамгаалах өнгөт хучилт ач тустай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд нийт 10926.5 ам метр талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудлыг халтиргаанаас хамгаалах хучилттай болгожээ. Тэгвэл энэ онд 6570 ам метр талбайд буюу авто замын 4 уулзвар,  16 автобусны буудалд керамик хучилтын ажил хийж байна. Одоогоор Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд плазагийн хойд уулзвар, Сансарын туннел  зэрэг дөрвөн уулзварт  халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна