100 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “ БИ БАГШ-2” ТЕЛЕВИЗИЙН ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар  “БОЛОВСРОЛ СУВАГ” телевизтэй хамтран зохион байгуулж буй “БИ БАГШ-2” телевизийн зорилтот төслийн бүртгэл үргэлжилж байна. Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан шилдэг, арга зүй ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин, урамшуулж, багшийн ажлын онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах замаар багш мэргэжлийн  нийгэм дэх үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх зорилготой тус төсөл 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл үргэлжлэх аж. Уг телевизийн зорилтот төсөлд Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээрээ ажиллаж буй хүн бүр оролцох боломжтой юм байна. “Би багш” зорилтот нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ ирүүлсэн багш нараас анхан шатны шалгаруулалтаар 20 багшийг шалгаруулж,. тэдгээр багш нар телевизийн цуврал нэвтрүүлгүүдэд оролцон даалгавар  гүйцэтгэн хасагдах журмаар өрсөлдөх юм. Сүүлийн шатанд шалгарсан шилдэг 4 багшийн “Хөрөг” нэвтрүүлгийг бэлтгэж, орон даяар цацах ба тэдний дундаас шилдгийн “Шилдэг” нэг багшийг шалгаруулж, 100,000,000  /нэг зуун сая/ төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна