Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ E-Mongolia-д жолоодох эрхийн 7, авто тээврийн 4, нийт 11 үйлчилгээг холбоод байна. Тухайлбал жолооны үнэмлэхний хугацаагаа цахимаар сунгуулах боломжтой болжээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” шинэчлэн батлагдаж, үүний дагуу “азын” гэгддэг сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаагаар борлуулах болсон. Дуудлага худалдааг 2021.02.15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулан явуулсан бөгөөд 10 удаагийн дуудлага худалдаагаар нийт 1126 дугаарыг худалдан борлуулж Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна