Барууныхны үйлдлээс хамааралтай цагаачлалын хямралын хариуцлагын ачааг Орос үүрэхгүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров мэдэгдлээ. Цагаачид Афганистан, Ирак гээд манай барууны хамтрагчдын маань өдөөн хатгасан бүх орноос ирдэг бөгөөд одоо эдгээр хамтрагчид маань Белорусыг буруушааж гибрид дайн хэмээн нэрлэж дуугаа өндөрсгөж байна. Манай барууныхан хууль бус цагаачдын тухай тийм л их санаа зовж байгаа юм бол тайван хандах хэрэгтэй. Миний санахын НАТО Ливиг бөмбөгдөж Ливи нь зүгээр л хар нүх болоод үлдэхэд энэ хууль бус цагаачлалын сэдэв маш хурцаар босч байсан даа хэмээн Лавров сэтгүүлчдэд хэлээд Европын холбоонд энэ ачаалал хэтэрхий хүнд байгааг мэдрээд цагаачдын хувь заяаг буюу хариуцлагыг бусад оронд нялзаахыг уриалж эхэллээ..Бид өөрсдийн дэмжээгүйгээр барахгүй буруушаасан зүйлийн хариуцлагын ачаанаас үүрэлцэхгүй гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна