ОРОСУУД УКРАИН ДАХЬ БҮХ БАЙ НЬ ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ БАЙГУУЛАМЖУУД ГЭВ

Дэлхийд 3 years, 6 months өмнө

            ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар албан ёсны мэдэгдэл хийлээ . Украины хилийн албаны цэргийн албан хаагчид Оросын анги нэгтгэлүүдийг эсэргүүцээгүй гэж ТАСС мэдээлэв .

            Украины зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах байгууламжуудыг устгаж, агаарын баазуудын цэргийн дэд бүтцийг ажиллагаагүй болгожээ.

           Гэхдээ үүний өмнөхөн Украины энгийн иргэдэд аюул занал учруулах зүйл байхгүй гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдээлж байсан юм. Оросын арми Украины хотуудад пуужин, агаарын болон их бууны цохилт өгөөгүй бөгөөд бүх бай нь зөвхөн цэргийн шинж чанартай гэв.

           НАТО Украины нөхцөл байдлын асуудлаар яаралтай хуралдлаа

          Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросуудад хандан уриалга гаргажээ. Энэ үеэр тэрээр Оросын цэргүүд Украинд нэвтэрч буйг зарлан, энэхүү тусгай ажиллагаа нь "Украиныг цэрэггүйжүүлж, деазизаци хийх" зорилготой гэсэн юм.

Эх сурвалж: ТАСС

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв