Манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг . Өөрөө өөртөө ажлын байр бий болгож , дундардаг биш ундардаг баялгийг бүтээдэг энэ салбар эдийн засгийг солонгоруулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх учиртай. Тийм ч учраас гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын тэргүүн эгнээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж валют орж ирэх шинэ цоргыг нээх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тухайлбал махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд импортлогч орны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлага тулгарч байна. Мөн дотоодын гурил үйлдвэрлэгч нарт экспортын шинэ гарц нээж өгөх нь хүнс үйлдвэрлэгч улс болох зорилтын нэг чухал хэсэг юм. Түүнчлэн арьс ширний анхан шатны болон гүн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах нь хөдөө аж ахуйн экспортыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна