9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, жавартай хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд зарим газраар, 14-нд Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд зарим газраар, 11-13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна