Баярын өдрүүдэд нийт 808 албан хаагч гудамж, замд үүрэг гүйцэтгэсэн. Шинийн 1-ний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-ны өдөр 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь хөдөлгөөнд оролцжээ.
Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо ердийн үеэс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн байна.
Дээрх хугацаанд зам тээврийн 186 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна.
Сар шинийн баярыг угтаж, зах, худалдааны төв болон төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна