НИЙСЛЭЛЧҮҮД АМАР ТАЙВАН ШИНЭЛЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 2 months өмнө

Нийслэлчүүдийн сар шинийн өдрүүдийг ая тухтай тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс  цагдаагийн 13.293 алба хаагч, олон нийтийн 656 цагдаа үүрэг гүйцэтгэж,  29.729 хүн, 25.749 автомашин, 9433 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан байна.  

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 73, аврах ажиллагааны зургаан  удаагийн дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ.   

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 285 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

2022 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 306, аврах ажиллагааны 21,  нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж.   

Одоогоор сэтгэгдэл алга байна