ЦЭРЭГ ЗЭВСГИЙН МЭДЭЭ: АНУ-д байхгүй Оросын супер зэвсэг

Дэлхийд 3 years, 2 months өмнө

          Оросын шумбагч онгоцууд дэлхийн цорын ганц суперкавитацийн торпедогоор тоноглогдсон хэвээр байна. Эдгээр нь ердийн байлдааны хошуутай "Шквал"-ын сайжруулсан хувилбар бөгөөд 1997 оноос хойш АНУ-д ийм шумбагч бүтээхээр зорьсон ч одоо хэр нь чадаагүй байна. Энэ тухай тоймч Мизоками Кайл мэдэгдэв .

          REN TV-ийн мэдээлснээр, ОХУ-д мөн Шквал Е хэмээх торпедогийн экспортын хувилбар байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ хоёр хувилбар нь хоёулаа далайн гүнд болон газрын гадаргуу дахь байг ч устгах чадвартай юм.

          Дайснууд нь энэ зэвсгийн эсрэг ямар ч хамгаалалтын оролдлого хийх боломжгүй юм байна. Кайлын хэлснээр, АНУ Оросын торпедогийн аналогийг бүтээхээр 20 гаруй жил ажиллаж байгаа ч одоог хүртэл ямар ч амжилт олоогүй байна.

"         SP" өмнө нь "UET-1" ("Ichthyosaurus") цахилгаан торпедо нь ойрын ирээдүйд Оросын цөмийн шумбагч онгоцнуудад ашиглагдах болно гэж бичиж байсан юм.

Эх сурвалж: "Рамблер"

Одоогоор сэтгэгдэл алга байна