Эмч мэргэжилтнүүд COVID-19-ийн улмаас хараа муудах эрсдэл өндөр байгааг мэдэгдэв. ОХУ-ын туршлагатай нүдний эмч, Анагаах ухааны доктор Татьяна Шилова “COVID-19-тэй өвчтөнүүдийн нүдний том, жижиг судас гэмтсэний улмаас нүд сохроход хүрч болзошгүйг анхааруулав.
Эмчийн хэлснээр нүдэнд маш олон жижиг судаснууд байдаг бөгөөд тромбоз хэлбэрийн ишемийн дутагдал нь хараа бүрэн алдагдахад хүргэдэг аж.
"Хэрэв нүдний гол судаснууд гэмтсэн бол тэр хүн гэрлийн мэдрэмжээ ч алддаг. Харин салбар судас гэмтвэл хараа нь хэсэгчлэн алдагддаг" гэж Татьяна Шилова хэллээ.
Энэ нь ковидоор өвчилсөн үед болон ковидын дараах синдромын үед хоёуланд нь тохиолдож болохыг эмч онцлон тэмдэглэсэн байна. Ийм тохиолдолд та аль болох яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Нүдний эмчийн хэлснээр дээрх эмгэг нь зүрхний шигдээс, цус харвалттай адилхан хэдхэн цагийн дотор болох эрсдэлтэй тул яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай юм байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна