АНУ, ИХ БРИТАНИЙН ЦЭРГИЙН ТУСЛАМЖ АЧСАН ОНГОЦ УКРАИНД ГАЗАРДЖЭЭ

Дэлхийд 3 years, 2 months өмнө

          Их Британийн Хатан хааны Агаарын цэргийн хүчний Airbus A400M Atlas цэргийн тээврийн нисэх онгоц болон АНУ-ын Зэвсэгт хүчний тээврийн командлалын захиалгаар Америкийн Калитта Эйр компанийн Boeing 747 онгоц Киевт буусан байна.

          Их Британийн цэргийн нисэх онгоц Кипр дэх Акротири агаарын баазаас , Америкийн тээврийн онгоц Довер ( Делавэр ) хотын ойролцоох агаарын баазаас ниссэн гэж Интерфакс мэдээлэв.

          Өнгөрөгч нэгдүгээр сарын дунд үеэс хойш АНУ болон Европын тээврийн онгоцууд Украинд, тэр дундаа Киев, Львов руу цэргийн тусламж хүргэхээр дор хаяж 25 удаа нислэг үйлдсэн байна.

          Саяхан Их Британи Украинд 100 гаруй элит цэргээ илгээсэн бөгөөд Оросууд тус улс руу довтолж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм.

          Үүний өмнөх өдөр Бундестагийн Батлан ​хамгаалах хорооны дарга Мари-Агнес Страк-Зиммерманн Киевт хандан Германы зэвсгийн хангамжийн талаар ямарваа нэг хэтрүүлэггүй даруу ярихыг уриалсан юм.

          Учир нь Герман улс Украинд таван мянган дуулгаар цэргийн тусламж үзүүлэхээ амлаад байсан юм. Үүний зэрэгцээ Германы канцлер Олаф Шольц Украин руу байлдааны зэвсэг илгээх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн билээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна