Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан САЙДАД И-МЭЙЛ ИЛГЭЭХ аяныг эхлүүлж байна.
Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар 2022.02.01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна. Цахим хаяг 2022.02.14-ний өдөр хаагдана.
ХЭН И-МЭЙЛ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид
Их, дээд сургуулийн оюутнууд
Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан
Эцэг эх, асран хамгаалагчид
И-МЭЙЛ ИЛГЭЭХ СЭДЭВ:
Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт
Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл
Суралцах орчны аюулгүй байдал
Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга
Захидал илгээгчийн нууцыг чандлан сахина.
Одоогоор сэтгэгдэл алга байна