Оном сан, Элэгний төвийн Эрдэмтэн, судлаачдын баг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд таныг болон танай гэр бүл, хамт олныг КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины үр дүн болон дархлааны хариу урвалыг үнэлэх ИнВАЙТ-Монгол судалгаандаа урьж байна. Хэрэв та энэхүү судалгаанд хамрагдахыг сонирхож байгаа бол дараах бүртгэлийг анхааралтай уншиж, үнэн зѳв бөглөөрэй !
https://forms.office.com/r/MTxVPUDTYB
КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины 3 дахь, эсхүл 4 дэх тун хийлгэх гэж байгаа болон дөнгөж хийлгээд буй бол Та болон танай гэр бүл, хамт олон энэхүү судалгаанд оролцох боломжтой юм байна. Энэхүү судалгаанд хамрагдахыг хүсвэл та нийтдээ 5 удаа үзлэг хийлгэх шаардлагатай болно. Эхний үзлэг нь вакцин хийлгэхийн өмнөх, эсвэл вакцин хийлгэсэн өдөр хийгдэнэ. Хоёр дахь үзлэгт КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины 3 дахь эсвэл 4 дэх тунг хийлгэсэн ѳдрѳѳс 2 сарын дараа орох аж. Гурав дахь үзлэг нь дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины тунг хийлгэсэн ѳдрѳѳс 8 – 12 сарын дараа болно. Нэмэлтээр 2 үзлэг хийгдэх ба эдгээр нь анхны үзлэгээс хойш ойролцоогоор 16 болон 22 сарын дараа болох юм. Эдгээр үзлэгээр КОВИД-19 ѳвчний эсрэг вакцины биед үүсгэсэн дархлаа судалгааны хугацааны туршид ямар байхыг судлах юм байна.
Энэхүү судалгаанд хамрагдсанаар:
1. КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины үүсгэж байгаа эсрэгбиеийн концентрацыг вакцин хийлгэх үед болон хийлгэснээс хойш 2 сарын дараа үнэ тѳлбѳргүй тоон шинжилгээ хийлгэж тодорхойлуулах, �
2. КОВИД-19 өвчний эсрэг дархлааг нэмэлтээр сэргээх горимын вакцины үүсгэж байгаа эсрэгбиеийн хугацааны динамикийг тодорхойлуулж ѳѳрийгѳѳ болон хайртай хүмүүсээ SARS-CoV-2 вирүсийн халдвараас хамгаалахад хэрэгцээтэй мэдээлэлтэй болох, �
3. SARS-CoV-2 вирүсийн халдвар авсан тохиолдолд вирүсийн ачаалал тодорхойлох ПСР шинжилгээг үнэ тѳлбѳргүй хийлгэх, �
4. Коронавирүст халдвар авсан тохиолдолд халдварласан коронавирүсийн мутант шугамыг үнэ тѳлбѳргүй тодорхойлуулах, �
5. Фиброскан оношилгоог үнэ тѳлбѳргүй хийлгэж элэгний хатууралтай эсэхээ мэдэж авах, элэгний хатууралтай бол хатуурлын тѳвшинг үнэлүүлэх, �
6. Элэгний В вирүсийн эсрэг дархлааг үнэ тѳлбѳргүй тодорхойлуулж элэгний В болон Д вирүсийн халдвараас ѳѳрийгѳѳ болон хайртай хүмүүсээ хамгаалах боломжтой болох, �
7. Элэгний вирүсийн халдварын илрүүлэг шинжилгээ болон халдвартай эсвэл халдвар авч байсан нь илэрсэн тохиолдолд нарийвчилсан молекул оношилгоо мѳн элэгний үйл ажиллагааны шинжилгээг үнэ тѳлбѳргүй хийлгэх, �
8. Эдгээр шинжилгээг үнэ тѳлбѳргүй хийлгэж хариугаа мэдсэнээр та тухайн элэгний вирүсийн эсрэг дархлаатай эсэхээ мэдэх мөн халдвартай тохиолдолд эмчилгээнд эрт хамрагдах зэрэг олон боломжтой болно, �
9. Удаан хугацааны турш үнэ тѳлбѳргүй эрүүл мэндийн хяналт хийлгэж, эрүүл мэндийн амин үзүүлэлтүүдээ тодорхойлуулж, коронавирүсийн халдвар, КОВИД-19 ѳвчин, элэгний вирүсийн халдвар, элэгний ѳвчлѳлийн талаарх шинжлэх ухааны үндэстэй үнэн бодит мэдээллийг судалгааны багийн эрдэмтэн, судлаач, эмч нараас шууд авах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна..
Судалгаанд Монгол Улсын хэмжээнд 1000 хүн хамруулах учраас тоо хязгаарлагдмал тул Оном сангийн эрдэмтдийн багтай яаралтай холбогдохыг зөвлөж байна.
Энэхүү судалгаанд хамрагдахад ямар ч үнэ төлбөргүй бөгөөд судалгаанаас үзлэг шинжилгээний зардлыг бүрэн хариуцах ажээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна