ХОХИРОГЧ ТАЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Урьд нь зөвхөн яллагдагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй байсныг энэ хуулиар өргөжүүлж өгчээ.

        Тухайлбал хохирогч тал,  түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарсан асуудлаар гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй болсон байна.

       Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх заалтуудыг хангахад дээрх хуулийн өөрчлөлт чиглэжээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна