ХҮНИЙ ХУВИЙН БОЛОН НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛБАЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

         Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

       Монгол Улсын Үндсэн хуулийг энэхүү заалтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх зорилгоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталсан байна.

        Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг батлаад байгаа юм.

        Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Тодруулбал, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах юм.

         2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг хувь хүнээс гадна ажил үүргийн хүрээнд тухайн иргэний хувийн мэдээллийг мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан байна.

           Хэрвээ мэдээлэл хадгалагч байгууллага, албан тушаалтан хүний хувийн болон нууц мэдээллийг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх юм байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна