Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар хуульчилсан байдаг. Гэсэн хэдий ч байгууллагууд мэдээллийг харилцан адилгүй мэдээлдэг, зарим тохиолдолд албаны нууцын ангилалд оруулдаг байдлаас үүдэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, шинэчлэх шаардлагатай болсон.
Энэ дагуу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нээлттэй байхаар заасан 5 төрлийн 68 мэдээллийг аливаа байгууллага, албан тушаалтан нууцын ангилалд оруулах боломжгүй болгон хуульчилснаараа чухал ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл иргэн хуульд заасан мэдээллийг авах, ил тод байлгахыг шаардах эрх зүйн орчин бүрдээд байна.
Мөн үүний зэрэгцээ төрийн үйлчилгээ үзүүлэхдээ төрд байгаа иргэний хувийн мэдээллийг дахин шаарддаггүй байхаар хуульчилснаараа иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг хүнд суртлыг халж буйгаараа онцгой ач холбогдолтой болохыг С.Бямбацогт гишүүн хэллээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна