ХЗБХ: 2021 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД 91 ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

       Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна.

     Ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 13 удаа, Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч 3 удаа, нийт 16 удаа хуралдаж,  40 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

       Байнгын хорооны хуралдаанаар 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулав.

        Ажлын хэсгүүд 39 удаа хуралдаж, 12 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 11 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргажээ.

    Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэх 1, анхны хэлэлцүүлгийн 7, бусад Байнгын хороонд хүргүүлсэн 3, бусад асуудлаарх 7, нийт 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 118 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 80 хуулийн төсөлд болон Улсын Их Хурлын 6 тогтоолын төслүүдийг батлуулсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулав.

Одоогоор сэтгэгдэл алга байна