ЭНЭ 7 ХОНОГТ ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

         Хур тунадас: 24-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

         Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

         Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 

Одоогоор сэтгэгдэл алга байна