АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ХЭРХЭН ҮҮСДЭГ ТУХАЙ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэг байна. Харин өмнө нь тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүсдэг ажээ. Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор иргэний үнэмлэхнийхээ харъяаллын дагуу нийгмийн даатгалын хэлтэстээ хандах ёстой юм байна. Бүрдүүлэх баримт бичгийн тухайд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа нотлох нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, иргэний үнэмлэх, өргөдөл, ажилгүй болсноо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн мэдэгдэх хуудас шаардлагатай. Ажилгүйдлийн тэтгэмжийг нийт ажлын 76 хоногийн хугацаанд олгодог. Сард 1-2 удаа тухайн иргэний харилцагч банкаар нь дамжуулан олгох ба тэтгэмж авах хүсэлт гаргах үедээ хуваарийн мэдээллээ авах боломжтой.

Одоогоор сэтгэгдэл алга байна