ГЭРЭЭСЭЭ 10 КМ ХОЛ ЯВЖ ТӨӨРСӨН 4 НАСТАЙ ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

           

          Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун зүг 20 км-т/ тус сумын харьяат иргэн А-гийн хүү А /4 настай, эрэгтэй/ 01.20-ны өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.20-ны өдрийн 19:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар хүүг  /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/ эсэн мэнд олсон гэсэн тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан байна.   

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв