АНУ ОХУ-ААС ХУДАЛДАН АВАХ ГАЗРЫН ТОСНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

АНУ-д “Айда”хар салхины улмаас Мексикийн булан дах газрын тосны олборлолтын 77 хувь зогссон хэвээр байгаа нь боловсруулах үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн хэмжээ дотоодын хэрэгцээг хангахгүйд хүрчээ.

Нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдал болон ОХУ-ын Urals төрлийн түүхий газрын тос АНУ-ын тус бүс нутагт олборлодог USA Mars төрлийн тостой чанарын хувьд төстэй шинж чанар ньэрэлтийг нэмэгдүүлж, Urals төрлийн тос сүүлийн 8 сарын хугацаанд хамгийн дээд үнээр арилжаалахад хүргэлээ.

АНУ-ын эрчим хүчний агентлагийн мэдээллээр АНУ 2021 оны 6 дугаар сард ОХУ-аас импортолсон түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн түүхэн дээд хэмжээнд хүрч,  өдөрт 848,000 баррель байсан юм. Ингэснээр АНУ-д эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн нь ОХУ газрын тосоо өндөр үнээр экспортод гаргахыг илүүд үзэж, бусад орнууд гэлтгүй дотооддоо хомсдол үүсгэхэд хүргээд байна.

Эх сурвалж: "Эрчис ойл" ХХК

Одоогоор сэтгэгдэл алга байна