ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМАНД 6.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

        Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т, Ө-44°58’12.0”, У-95°14’24.0”/ 12.17-ны өдрийн 23:04 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:11 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн.

      Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

        Мөн тус сумтай хил залгаа Бугат, Төгрөг, Цээл сумдын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямарваа нэг   хохирол учраагүй гэжээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна