ЧИНГЭЛТЭЙ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ШАТЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

         Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:04 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан А-ын 15х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:27 цагт хүлээн авсны дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан А-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллан унтраажээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв