БАГАХАНГАЙД ГЭРТЭЭ ШАТАЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

          Энэ 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагт Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Харамсалтай нь уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна