Хэрэв та 65 нас хүрээгүй, COVID-19-ийн хоёр тун вакцинаа хийлгэсэн, архаг хууч өвчин байхгүй, жирэмсэн биш бол COVID-19-ийг гэртээ аюулгүйгээр эдгээх боломжтой.
COVID-19-ийн үеэр танд дараах шинж тэмдгүүд илэрч болно:
• Халуурах
• Хамах битүүрэх болон нус гоожих
• Амтлах болон үнэрлэх мэдрэмжэнд өөрчлөлт орох
• Хоолой өвдөх
• Ханиалгах
• Дотор муухайрах
Суулгалт өгөх
Ихэнх шинж тэмдгүүдийг та дараах байдлаар арилгах боломжтой.
• Амрах
• Парацетамол ба ибупрофен уух ( Paracetamol and ibuprofen)
• Хоолойн хүлхэдэг эм хэрэглэх
• Шингэн сайн уух
Хэрэв танд хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрвэл та тэр түргэн тусламжийн (000) руу залгаж, түргэн тусламжийн ажилтнуудад COVID-19-тэй гэдгээ хэлээд зөвлөгөө аваарай.
Хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд нь:
• Хүндээр толгой эргэх
• Амьсгал давчдах
• Цээжинд даралт мэдэгдэх болон 10 минутаас дээш хугацаагаар өвдөх,
• Зогсож чадахгүй байх
Шинж тэмдгүүдээ хэрхэн зохицуулах талаар нэмэлт мэдээлэлийг доорх сайтаас орж аваарай: https://www.health.nsw.gov.au/.../advice-for-confirmed.aspx
Орчуулсан Ч.БЯМБАСҮРЭН
Эх сурвалж @NewSouthWalesHealth
Одоогоор сэтгэгдэл алга байна