Лос-Анжелесийн зүүн хэсэгт олон мянган илгээмжийн сав баглаа боодол төмөр замд хог болон хөглөрчээ.
Нутгийн иргэдийн ярьснаар, хулгайч нар илгээмж хулгайлах гэж хөдөлж байгаа болон суурин галт тэргийг онилдог байна.
Тэд илгээмжээр илгээсэн унадаг дугуй, зурагт, компьютер тоглоом, ковидын тест гээд хэрэгтэй бүхнийг тонодог аж.
Төмөр замын энэ хэсгийг уг шугамыг ажиллуулдаг Union Pacific компани цэвэрлэж байгаа бөгөөд сүүлийн гурван сарын хугацаанд тэд олон удаа ийм цэвэрлэгээ хийх шаардлагатай болжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна