БНХАУ-д халдварын тархалт эрчимжиж, зэсийн эрэлт буурах хандлагатай болсноор үнэ нь унав

Дэлхийд 3 years, 8 months өмнө

Зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д коронавирусийн “дельта” хувилбарын халдварын тархалт нэмэгдэж, металлуудын эрэлт буурах хандлагатай болсноор үнэ нь буурсан үзүүлэлттэй байна.

Зэсийн үнэ Лондоны Металлын биржид хоёр хувиар буурч, тонн нь 9247.5 ам.доллар болоод байна. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын Шинжаан дахь томоохон боомтуудын үйл ажиллагаа зогсож, Казахстан болон ОХУ-аас БНХАУ-д гаргаж буй зэс, цайрын нийлүүлэлт тасалдаад байгаа ажээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна