17-НООС НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ӨДӨРТӨӨ ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

       Өнөөдөр: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

      Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос 4-9 м/с.  Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

      Төлөв байдал: 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-18-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

Одоогоор сэтгэгдэл алга байна