Ц.ИДЭРБАТ: Нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал дээр нэрний асуудлыг оруулж ирвэл ямар байдаг юм бол оо. Энэ дээр манай тодорхой жишээ байгаа Чингис хот. 2013 онд аймгийн ИТХ-аар Чингис хот гээд нэрлэчихсэн. Энэ бол зүгээр нэрлэе гээд нэрлэчихсэн зүйл биш. Тухайн үед дэлхийд ганц л Чингис хот байх ёстой, тэр нь Монгол улад тэр дундаа Хэнтий аймагт байх ёстой гэсэн ийм л чиглэл ирээд аймгийн ИТХ-аар хэлэлцэгдээд, тэрнээс болоод янз янзын асуудал яригдсан. Гэхдээ одоо 10 жил боллоо. Эцэслэгдээгүй.
1995 оны УИХ-ын 54 дүгээр тогтоолоор Өндөрхаан хот гээд нэрлэчихсэн байдаг. Аймагтаа бол Чингис хот гэж яриад байдаг, улс дээр төсөв төлөвлөгөө бүх юмыг батлахдаа Өндөрхаан хотоороо яваад байгаа. Үүн шиг ийм тохиолдол цаашид гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр нэр солих асуудал дээр яг хаанаа ямар зохицуулалт байх юм гэдгийг тодорхой болгож өгөх ёстой байх аа.
Одоогоор сэтгэгдэл алга байна