Б.ЭНХБАЯР: ЭНЭ ЧИНЬ САЛАН ТУСГААРЛАХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

Б.ЭНХБАЯР: Нэг юм яваад л байгаа та бүхэн анзаарах юм бол. Зарим нь мэдэхгүйгээсээ болж гаргаад байна, зарим нь зориуд мэдэж гаргаад байна. Иргэдийн хурлууд Үндсэн хуулиас давсан шийдвэрүүд гаргадаг болсон. Бид Булганыг шоолж байсан, Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосугай гээд шийдвэр гаргачихаж байгаа юм сумын Иргэдийн хурал. Энэ чинь бүр юу болж байнаа. Тэгсэн чинь өөр нэг нь хуулийг хэрэгжүүлэхгүй гээд шийдвэр гаргачихаж байгаа юм. Монгол улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үүрэг хүлээчихсэн харилцаануудыг Засаг дарга зогсоож байгаа. Тэр байтугай би нэг юман дээр эмзэглэж явдаг. Э.Бат-Үүл хотын дарга, Нийслэлийн Засаг дарга байхад Багануур, Налайх хоёрт Засаг дарга гээд Үндсэн хуульд заачихсан албан тушаал байсаар байхад хотын захирагчийн сонгууль явуулчихсан. Тэрэн дээр бүр Хаан гэдэг нэртэй хүн сонгогдчихсон шүү дээ. Хаан гэдэг нэртэй хүн хотын захирагчаар сонгогдчихож байгаа юм. Иргэдэд их гоё сонсогддог байхгүй юу. Та бүхэн өөрсдөө сонголоо, та бүхэн өөрсдөө өөрсдийнхөө даргыг мэддэг боллоо гээд. Тэгсэн чинь энэ тухай Үндсэн хуульд юу ч байхгүй тийм үү. Хотын Засаг даргаас өөр тусдаа Захирагч гэж юм байдаггүй байхгүй юу. Энгэрт нь гоё Чингис хааны одон шиг пайз зүүгээд ард иргэдийн өмнө талбай дээр. Би үүнийг аягүй муу ёрын үйлдэл болж байна даа гэж бодож байсан. Манай хилийн аймгууд дээр ийм юм болвол яахав. Энэ чинь салан тусгаарлах бодлого явуулж байгаа байхгүй юу. Нийслэл хотод болсон учраас хүмүүс анзаараагүй өнгөрсөн. Би энэ туршилт хийгээд байгаа юм биш байгаа даа гэж хардаж байсан. Ийм Үндсэн хуульт ёсноос давсан шийдвэрүүдийг Иргэдийн хурлаар гаргуулж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл Иргэдийн хурлын шийдвэрийг хэн ч хянахгүй гэж байгаа. Хянадаг болох шийдвэрийг 2008 онд Д.Дэмбэрэл даргатай УИХ гаргаж байсан. Өөрөөр хэлбэл ИТХ-ын Үндсэн хуулиас давсан шийдвэрийг УИХ хэлэлцэж хүчингүй болгож байхаар шийдвэр гаргаж байсныг 2009 онд ҮХЦ 01 тоот дүгнэлт гаргаад УИХ Иргэдийн хурлын шийдвэрийг хянахгүй ээ гээд хүчингүй болгочихсон. Одоо хэн ч хянахгүй байгаа. Хэн ч хянахгүй байгааг далимдуулаад дахиад шийдвэр гаргасан. Одоо бид нар гэр хорооллын энэ дахин төлөвлөлт бүтэлгүйтсэн гэж байгаа, зарим нэг хүмүүс өөрөө шоронд орчихсон байгаа. Энэ юунаас үүдэлтэй гээч. НИТХ-аар хүний хувийн өмчийн газрыг албадан хурааж авах журам гаргуулсан байхгүй юу.Өөрсдийг нь хэн ч хянахгүй учраас. Хүний хувийн өмчийн газрыг хурал журам гаргаж хурааж авч болох уу? Бид Үндсэн хуулиар хүний хувийн өмчийг зөвхөн хуулиар хязгаарлана гэж байгаа шүү дээ. Гэтэл хуулиар биш журмаар. Ингэж Үндсэн хуулиасаа давсны гор эргээд өөрсөд дээр нь туссан. Би бол тэгж дүгнэдэг. Яагаад бүтэлгүйтсэн гэхээр Үндсэн хуулиас давсан журам гаргаад хурааж авах гэж байгаад гэр хороолын төлөвлөлт нуран унасан байхгүй юу.                

Одоогоор сэтгэгдэл алга байна