АВТО ЗАМЫН ИХ ЗАСВАРТ АНХААРНА

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

ЗТХЯ эхний ээлжинд хатуу хучилттай автозамууд дээрээ ээлжит буюу их засварыг түлхүү хийдэг болоход анхаарч байна. Улсын хэмжээнд 32 АЗЗА ажиллаж байгаагийн. 12 нь хувийн хэвшлийнх, 20 нь төрийн өмчтэй аж ахуйн нэгж аж. Цаашдаа шинээр зам барихаасаа илүү нэгэнт барьсан замаа арчилж тордох тал дээр анхаөрах нь чухал гэсэн байр суурийг ЗТХ-ийн сайд баримталж байна. Сүүлийн жилүүдэд авто замын салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа дийлэнхийг нь зам барихад зарцуулсан байдаг. Гэтэл 2000-аад оны үед барьсан замууд эхнээсээ ихээхэн эвдрэлтэй болоод байгаа юм. Тиймээс хүч нөөцөө зөв хуваарилж баруун болон зүүн бүс гэж хуваагаад ээлжит засвар хийдэг тусгайлсан нэгжтэй болох зорилт тавиад байгаа юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна