ЗАРИМ ТӨРЛИЙН ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ТҮР ЗОГСООНО

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

Засгийн газар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл боловсруулж батлуулна гэж мэдэгдлээ. Саяхан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжийн жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд өнөөдөр Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо..Уг хууль 2022-02-01-нээс  2024-12-31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай үйлчлэхээр төлөвлөөд байна. Төрийн хяналт шалгалтын байгууллагуудын хувьд төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байдаг. Энэ нь аж ахуй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ түр зогсоохоор төлөвлөж  байгаа хяналт шалгалтад Монголбанкны,Санхүүгийн Зохицуулах Хорооны ,гааль татварын, эрүүл мэнд, нийгмийн даатгалын, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд хамаарахгүй аж. Харин эдгээрээс бусад бүхий л хяналт шалгалтыг  3 жилийн хугацаатай зогсооно. Гэхдээ иргэдийн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт явагдана. Тухайлбал хүний амь  нас, эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэдийн санал гомдлын мөрөөр шалгалт хийнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.

Төр өөрөө хяналт шалгалтаар иргэн ААН-ийн аж ахуйн үйл ажлилагаанд хүндрэл чирэгдэл учруулж байгаагаа хөнгөвчилж байгаа ч  шалган туслах, зөвлөн туслах чиг  үүрэг хадгалагдаж үлдэж байгаа гэдгийг тэрээр мөн сануулав. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, бизнес эрхлэхэд чирэгдэл хүнд суртлыг бууруулах, зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчлөх хүрээнд ийнхүү 3 жилийн хугацаанд төрийн хяналт шалгалтыг зогсоож байна гэж мэдээллээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна