ЗАБАЙКАЛСК МАНЖУУР ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМТАЙ ӨРСӨЛДӨНӨ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Манай улс Сүхбаатараас Замын-Үүд хүрсэн нэг босоо тэнхлэгийн төмөр замтай. Тэгвэл хөгжлийн судас болсон төмөр замын салбарыг хөгжүүлснээр уул уурхай, аж үйлдвэр хөгжиж, хүн амын төвлөрөл бүхий шинэ хотууд бий болно гэж үздэг юм. Тэгвэл Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх 2022 онд ашиглалтад орно. Мөн зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замаас гадна зүүн бүсэд Чойбалсангаас Хөөт, Бичигт гэсэн зүүн босоо чиглэлийн шинэ төмөр замтай болох юм. Энэ төмөр замыг шинээр барьсанаар төмөр зам дагуух уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, түүнийг дагасан суурьшлын томоохон бүсүүд бий болно гэж үзэж байна. Хамгийн чухал нь энэ төмөр зам ашиглалтад орсны дараа Забайкалск Манжуур чиглэлийн төмөр замтай өрсөлдөх хэмжээний төмөр замтай болно гэж Зам тээврийн хөгжлийн яамныхан үзэж байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна