КОВИДЫН УЛМААС БАРАГ 2 ЖИЛ ХААГДСАН УГАНДАГИЙН СУРГУУЛИУД ДАХИН НЭЭГДЭВ

Дэлхийд 3 years, 3 months өмнө

Угандагийн хүүхдүүд бараг хоёр жилийн дараа сургуульдаа буцаж ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв

"Багш нартайгаа уулзалгүй удсан болохоор үнэхээр сэтгэл хөдөлж байна. Мөн бид энэ хугацаанд маш их зүйлийг алдсан" гэж Жоэл Тумусийме ВВС-д ярьсан бол "Би сургуульдаа эргэн ирж байгаадаа баяртай байна" гэж Мерси Ангел Кебирунги хэлжээ. Гэхдээ дэлхийн хамгийн нүсэр сургуулиудын нэгийг хаасны дараа оюутнуудын 30-аас доошгүй хувь нь хэзээ ч буцаж ирэхгүй байж магадгүй гэж эрх баригчид анхааруулав. Сургууль хаагдсаны улмаас 15 сая орчим оюутан хохирсон гэж Засгийн газар мэдэгдэв. НҮБ-ын Хүүхдийн сан твиттер хуудсандаа "Бид ийм зүйл давтагдахыг зөвшөөрч болохгүй. Бид хүүхэд бүрт, хаа сайгүй сургуулиудыг нээлттэй байлгах ёстой" гэж анхааруулжээ. Сургууль хаагдсан үед радио, телевиз, сониноор дамжуулан зарим хичээл орж, сурагчдыг хэвлэмэл материалаар хангаж байсан ч энэ нь бүгдэд хүрч чадаагүй байна. Харин Угандын чинээлэг иргэд хүүхэддээ гэрийн багш авч,  онлайн хичээлд хамруулж байжээ. 2020 оны 3-р сараас хойш ямар ч боловсрол эзэмшээгүй сурагчид тахлын өмнөх үед үзэж байсан хичээлээ ахин үргэлжлүүлэх юм байна. Уганда улс Omicron хувилбараас үүдэлтэй тахлын гурав дахь давалгаа эхэлж байгаа ч эдийн засгаа бүрэн нээхээр зорьж байна.

Эх сурвалж: BBC

Одоогоор сэтгэгдэл алга байна