КИНО ЗОХИОЛЧ, ХӨТЛӨГЧ А.МИЕЭГОМБО  УТААГ “ГЕНОЦИД” ГЭВ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

Кино зохиолч А.Миеэгомбо агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнд бухимдсан постондоо"... Яг өдийд, ямар ч хамаагүй баагий гарч ирээд “Утаа дэндлээ!” гээд тэмцвэл алахаар байна тээ?

Мэдээж энэ асуудал гэнэт шийдэгдчихгүй. Гэхдээ би лав “Энэ утааны асуудлаа шийдчихээсэй...” гэж энэ хэдэн улс төрчдөд 30 жил итгэж явсанаасаа үнэхээр ичиж байна. Шийдэх боломж харин байсан уу? Байсан!!!

Улаанбаатар хотын захирагч болоод энэ хэдэн ИТХ-ын гишүүд нь жоохоон сэтгэл гаргаад, жил бүр холбогдох дэд бүтцийг нь шийдэж өгөөд, давхартаа 6 айлтай, 2 орцтой, 9 давхар байшин 30 ширхэгийг бариад явсан бол өдийд гэр хорооллын 97,200 айл орон сууцанд орж, утаа тэр хэмжээгээр багасах байлаа! Өнөөдрийн байдлаар гэрт амьдарч, нүүрс хэрэглэж буй 91,250 айл маань бүгд орон сууцанд амьдардаг болж өөрчлөгдөх байж. 97,200*4 тонн (1 айлын өвөлдөө түлдэг нүүрс)=388,800 тонн нүүрс жил бүр агаарт дэгдэхгүй байх байлаа...

Хаа байсан 25 жилийн өмнө оюутан байхдаа “Утаа нээрээ аймаар байна аа тээ?” гээд хахаж цацан ханиалгаж явсан. Өнөөдөр бүр илүү болчихсон ч байх шиг. Үхсэн баасных нь “Аз жаргалтай Улаанбаатар”...Хүн амынхаа 50%-ийг эрүүл мэндэд асар хортой, ийм аюултай нөхцөлд амьдруулж байгаа чинь яг үнэндээ ГЕНОЦИД шүү!!!..." гэжээ

 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна