Аав минь хоёр хоногийн дараа гэхэд эрчимт эмчилгээний тасгаасаа гарах бололтой гэж дэлхийн гурван удаагийн аварга Бразилийн шигшээ багийн тамирчин Пелегийн охин мэдэгджээ. Кели хэлэхдээ тэрээр мэс заслын дараа хурдан тэнхэрч байна, ямар нэгэн зовуурьгүй сэтгэл санаа нь тун өөдрөг байгаа, түүнийг ойрын үед эрчимт эмчилгээний тасгаас шилжүүлж дараа нь аав минь гэртээ харина даа хэмээн инстаграмдаа постолжээ. Пеле бүдүүн гэдэсний хавдрын мэс засалд ороод байсан юм. Хөлбөмбөгийн хааны хавдрыг шинжилгээгээр эрт илрүүлсэн бөгөөд баасан гарагт 80 настай Пеле эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж хурдан тэнхэрч буй талаар мэдээлсэн юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна